×
2023-05-05

Улаанбаатар хотод шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст бороо, нойтон цас орж, сэрүүхэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн  хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгороор 11-16 хэм, Монгол-Алтай,  Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 2-3 хэм дулаан, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 2-7 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 7, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.