×
2024-06-19

Монгол Улсад анх удаа бичил бизнес эрхлэгчдэд хүүгүй, барьцаагүй зээл олгож олон хүний амьдралыг өөд нь татсан ганц том кейс УИХ-ын гишүүн Д.Батлутын нэртэй холбогддог.  Орхон аймгийн Засаг  дарга байхдаа эхлүүлсэн энэ зээл нь  өдгөө ч хэрэгтэй эзэддээ хүрсээр байгаа гэнэ. Тэр бичил бизнес эрхлэгчдэд тулгарсан асуудлыг ганцхан аймгийн хэмжээнд шийдээд зогсъё гэж бодсонгүй.

Бичил бизнесийг дэмжсээр ирсэн санаагаа багтаасан Бичил бизнесийг дэмжих хуулийн төслийг санаачлаад байна. Түүний санаачилсан энэ хуулийн төсөл батлагдчихвал жижиг, дунд үйлдвэрлэгчийн босгыг давж чадалгүйгээр хөнгөлттэй зээлийн гадна орхигдсон мянга мянган иргэн өрхийн үйлдвэрлэл хөгжүүлэх зээлд хамрагдах юм байна. “Юмхнаар юм хийж амьжиргаагаа дээшлүүлэх иргэдийг дэмжих урамтай байдаг” хэмээн ярих дуртай тэрээр өрхийн бичил бизнес эрхлэгч 500 гаруй иргэнд тоног төхөөрөмж өгч байж.  

Мөн гарааны бизнесийн төслүүдийг амжилттай бойжуулах инкубатор байгуулсан анхны аймаг бол Орхон. Мэдээж энэ ажил бас Д.Батлут гишүүнтэй холбоотой. Түүний Орхон аймгийн Засаг дарга байхдаа эхлүүлсэн  “Эрдэнэт” шинжлэх ухаан технологийн паркад өдгөө 11 төсөл амжилттай бойжиж байна. Эдгээр төслөөс евро стандартын будгийн үйлдвэр, гагнуурын үйлдвэрүүд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байгаа аж.