×
2024-06-24

Өнөөдөр сонгуульд өрсөлдөж байгаа олон өрсөлдөгчдөөс илт ялгарч байгаа нь УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймагт хамгийн олон жил ажиллаж байгаа, хамгийн их холбоотой гэдгээрээ илүүрхэж буй. Тэрээр Орхон аймгийн ИТХ-д 2008-2020 он хүртэл ажилласан. Орон нутгаас, бүр анхан шатнаас нь гарч ирсэн цөөхөн улстөрчийн нэг. Бүр анхан шатнаас нь ажиллаад зүтгээд удирдах төвшний ажил хийсэн хүнд нэг “гэм” байдаг нь асуудлаа углуургаар нь харчихаад, өнөө ажлаа яг амжуулна гээд зүтгэчихдэг “гэм” гэж тэрээр өөрийгөө тодорхойлсон. Түүнийг Засаг даргаар ажиллаж байхад нь Орхон аймаг гурван жил дарааллан шилдэг аймаг болж байсан. Монгол улсад “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжихээс хагас жилийн өмнө  “Элэгний вирусгүй Эрдэнэт хот” хөтөлбөр эхлүүлж, хөтөлбөр хэрэгжих үед 49 хүн анхдагч хавдрынхаа үед оношлогдсон. 49 айлыг хожим үүсэх дарамт, бэрхшээлээс салгасан гэдэг.

Басхүү “тойрог руугаа гүймтгий” гэдэг тодотголтой гишүүний хувьд улстөрчид бултаараа улсын хөгжил Улаанбаатараас олон зуун км алслагдсан жижигхэн буйдхан сумаас эхэлнэ гэдгийг олоод харчихвал  улсаараа хөгжих тийм ч том асуудал биш гэж уриалж байна лээ шүү.