×
2024-06-22

УИХ-ын сонгуульд саналаа өгөх нөхцөл боломжоор хангаж чөлөө олгоогүй аж ахуй нэгжийг 100 сая төгрөгөөр, сонгогчийг 10 сая төгрөгөөр торгох хууль үйлчлэх нь ээ.

Мөн сонгуулийн санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан иргэнийг 10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгохоор Зөрчлийн тухай хуульд заасан байна.

УИХ-ын ес дэх удаагийн парламентын гишүүдийг сонгох санал хураалт зургадугаар сарын 28-нд буюу ирэх долоо хоногийн Баасан гаригт товлогдсон. Сонгууль холимог системээр зохион байгуулагдаж буй бөгөөд намын жагсаалтаар 48, тойргоос 78 гишүүн сонгогдоно. Нийтдээ 126 гишүүнтэй парламент байгуулагдах юм.

Нэр дэвшигчдийн сурталчилгаа эхлээд 10 гаруй хонож буй бол гадаад дахь монголчууд өчигдрөөс эхлэн саналаа өгч эхэлсэн. Гадаад дахь  монголчуудын саналыг авах ажиллагаа гурван өдөр үргэлжилнэ. Нийт 4000 гаруй сонгогч саналаа өгөх юм.