×
2024-06-07

Данзанпэрэнлэйн Бямбадэлгэр гэж ачтан байгаагүй бол миний урт удаан он жилүүдийн үүх түүх, энэ сайхан амьдрал, миний 6 хүүхэд, тэдний минь гэгээн тэнүүн хувь тавилан цөм байхгүй байх байсан. 

Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд амьдран суугаа Банзай овогтой Лхачинжав гэж хүн байгаа. Өдгөө 66 хүрч, ертөнцийн эгэл сайхан амьдралыг туулж явна. Идэр залуухан 18 настайдаа үхээд сэхсэн үнэн түүхээ өгүүлэхийн ялдамд надад амьдрал хайрласан агуу ачтан эмч авралт тэнгэр болсон эрдэм чадал төгс Данзанпэрэнлэйн Бямбадэлгэр докторынхоо тухай цухас өгүүльюү. 
1974 онд Өмнөговь аймагт цэргийн албаа хааж байсан үесэн. Цэрэгт очоод хоёр гуравхан сар л болж байлаа. Модон морин дээр харайх сургуулилт хийж байсан юм. Тэгж байгаад гэнэт би ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэж очсон гэсэн. Би тэрийгээ огт мэддэггүй. Маш хурдан халдварлаж хүндэрдэг тархины цахилгаан мененгитээр тийнхүү гэв гэнэт өвдөж, ухаан оролгүй, эмчилгээ авалгүй зүрх зогсож, нас барсан учир намайг эмч нар моргт  шилжүүлсэн байгаа юм.  Гэтэл тус эмнэлгийн эмч Д.Бямбадэлгэр тэр өдрийн орой моргийн байшингийн үүдээр өнгөрч явахдаа эрхгүй тэр байшинд ормоор санагдаад байсан гэж байгаа.  Ортол битүү бүтээчихсэн цогцос хэвтэж байж.  Чагнаад үзвэл зүрхний цохилт байхгүй, хөлийг минь үзсэн чинь  огт хөшөөгүй, хөшөөгүй уян байж л дээ. Зүрхэн тушаа минь хоёр гурав хүчтэй дараадахсан чинь “түг” гээд л алга болчихсон гэсэн. Ингээд Бямбадэлгэр эмч намайг өөр гэрт оруулж  тусгайлан нууцаар эмчлэхдээ “цахилгаан мененгит” гэдэг онош  тавьж, эмчилж эхэлж л дээ. Олон хоног ухаангүй байсан намайг цөхрөлгүй эмчилсээр ухаан оруулж, дараа нь шинжилгээ өгөхөд Бямбадэлгэр эмчийн тэр онош яг таарсан байсан. Завхан аймаг руу  гэрийнхэнд минь цахилгаан явуулж яаралтай ир гэсэнд аав минь шуудангийн машинаар 10 гаруй хоног явж Улаанбаатар ороод тэндээсээ цаашаа Өмнөговь явж хүрсэн гэсэн. Олон хоногийн дараа ухаан орсон надад унтаад сэрсэн юм шиг л бодогдож байж билээ. 
    Би 3 сар гаруй хавтгайгаараа, хүний бүтэн асрамжинд өтгөн шингэнээ зөөлгөж, эмчилгээтэй, бие их сул дорой тун хэцүү байж байгаад хавраас нь нэг юм хүнээр түшүүлж суудаг болсон. Мэрийн байж хөл дээрээ өндийхдөө хоёр суга таягтай арай гэж л зогсдог байлаа. Улмаар нэг суга таягтай болсон. Хоёр жилийн дараа бие овоо дээрдэж хуучин хэвэндээ овоо дөхсөн. Ойр зуурхан алхаж, таяггүйгээр үүдэндээ гардаг болсон. 
Цогцос болоод моргт хэвтэж байсан би гэдэг хүн хань ижилтэй болж, бид хоёр 6 сайхан үр хүүхэдтэй болсон. Одоо ач зээ олуул өнөр өтгөн сайхан амьдарч байна. Хувь тавилан гэдэг сонин шүү. Хөх тэнгэр, өвөг дээдсээс улбаатай төрөлхийн өгөгдөл, эрдэм чадал хосолсон Данзандэрэнлэйн Бямбадэлгэр гэж эмчид тухайн тэр агшинд тийм гэгээн сэрэхүй мэдрэмж, гараас нь атган хөтлөх шиг далд дуудлага төрөөгүйсэн бол, моргт орж намайг үзээгүйсэн бол  намайг нас барсан хэмээн оршуулах байлаа. Тэр ачтан байгаагүй бол, намайг мэдэрч тэгж олон хоног уйгагүй эмчлэн сэхээгээгүй бол миний урт удаан он жилүүдийн үүх түүх, энэ сайхан амьдрал, миний 6 хүүхэд, тэдний минь гэгээн тэнүүн амьдрал цөм байхгүй байх байсан. Аврал минь болсон ачлалт эмчээ би ЭЭЖ минь гэж дууддаг.  Жил бүр очиж уулзан золгож, хуучлан саатаж, бас сайхан эмчилгээ хийлгэдэг юм. Өдгөө би 66 насалж сууна. Үхээд сэхсэн үнэн амьдралын түүх үнэхээр сонин шүү.
Хувь тавилангийн дуудлага
Нэг өдөр манай нэг эмч намайг “Чи өнөөдөр миний оронд жижүүрт гарчихгүй юу. Маргааш би оронд чинь жижүүрлэе” гэдэг юм. “За за тэгье” гээд дөрвөн цагт хүрээд ирсэн чинь “Нэг хүнд хүн ирээд үхчихсэн. Моргт тавьчихсан” гээд тэгж байна. Би  жижүүр эмчийн үүрэг дагуу эмнэлгийн хоол амсах гээд явж байсан чинь  моргийн байшинд ормоор санагдаад болдоггүй. Орсон чинь нэг их урт хүний цогцос байж байхгүй юу. Үнэхээр юм гэдэг сонин. Тэр чинь1974 он шүү дээ. Тэгээд “Үгүй би юунд энд ороод ирэв?” гэсэн шүү юм бодогдоод явчихлаа.  Чагнуураа   тавиад үзсэн чинь зүрх нь ажиллахгүй, судас нь ч ажиллахгүй юм. Хөлийг нь үзсэн чинь  огт хөшөөгүй, бүр уян нугардаг байна шүү. Сөхөрч суугаад зүрхэн тушаа нь  хэд хүчтэй дараадахсан чинь “түг” гээд л алга болчихоор нь “За даа энэ чинь үхээгүй хүн байж байдаг, би яах гэж энэ дотор орчихов оо. Энэ хүнийг л аврах л ёстой юм байж дээ” гэж бодлоо. Тэрхэн зуур олон юм давхцаж бодогдлоо. Ингээд нөгөө хоол амсах ч манатай, тасаг руу гүйж очоод  “Хөөе энэ хүн  хэзээ нас барсан юм бэ?” гэсэн чинь “Өдөр 12 өнгөрч байхад нас барсан” гэдэг юм байна. Би чинь орой 18 цагт л тийм юм болоод  явж байгаа байхгүй юу. Хэвтэж байсан тэр орон дээр нь авчрахаар нас барсан гэсэн хүн аваад очихоор тасагт хэвтэж байгаа  хүмүүс хайчих билээ. Тэгээд нөгөө хүнээ сүръеэгийн эмчилгээний илүү гэрт зөөж оруулаад өдөр шөнөгүй горьдлого тасрахгүй эмчилсээр байтал 6 хоноод нүд нь хөдлөөд ухаан ордог юм байна. Тэр хүн 18 настай цэргийн залуу байсан. Завхан аймгийн Отгон сумын хүн. Холбоо орж ар гэрт нь яаралтай цахилгаан  өгтөл гэрийнхэн нь хүүгээ үхчихсэн гэж сонссон улс чинь бүр гайхах сандрах зэрэгцээд Завханаас аав нь санд мэнд, өмссөн дээлтэйгээ хүрээд ирсэн байсан хөөрхий.  Тэгээд нэлээн удаан эмчилж тэнхрүүлээд би цэргээс халагдах бичиг, эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гээд юм юмыг нь бүрдүүлж өгөөд үдэж өгч билээ. Одоо 60 гаран насны Лхачинжав гэж хүн нутагтаа сайхан амьдарч суугаа. Жил бүрийн цагаан сараар надтай ирж золгодог юм. Тэр өдөр, тэр цаг мөчид би моргийн тэр хаалгаар орох далдын хүчинд хөтлүүлээгүйсэн бол нэг сайхан залуу амьдралаас буцаж, олон сайхан үрс нь хорвоод төрөхгүй, эцэг эх нь шаналсаар дуусах байсан даа гэж бодохоор намайг ийм зүйл хийлгэсэн Дээд тэнгэрийн хүч, увдисын дуудлагад талархахгүй яанам билээ. ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЛУУЖИН хүнийг үргэлж залж, хөтөлж, алтан гадас од мэт замыг заан гийгүүлж байдаг юм даа. 

Бямбадэлгэр эмч одоо ч олон хүнд амьдрал жаргал бэлэглэсээр
 “Мөнх дом” сувиллын захирал,  АУ-ны доктор профессор,  Далай их алтан домч Данзанпэрэнлэйн Бямбадэлгэр гэж эрхэм 1973 онд Анагаахын дээд сургууль төгсөн, 1986 онд ординатурт суралцсаны дээр эх барих, уламжлалт, хүүхэд эрчимт эмчилгээ, дотор, халдварт гээд олон мэргэжил эзэмшсэн хөтөлгөө морьтон. 1962 оноос Найлайхын хүн эмнэлэгт дотрын эмч, Өмнөговь аймгийн Баяндалай сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч,  Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч, 1980 оноос Улаанбаатар хотын Халдвар судлалын үндэсний төвийн сэхээний тасгийн эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУДээдС-д багш, 1994 оноос эмчилгээ, гоо сайхны Ялма төвийн ерөнхий эмчээр, харин өдгөө “Мөнх дом” сувиллын захирлаар ажиллаж буй.  
Олон зуун хүнийг эмчлэн эрүүлжүүлж, гадаадад өндөр өртгөөр эмчлүүүлэх заалттай өвчтөнийг эх орондоо эдийн засгийн эрсдэл асуудалгүйгээр эмчлүүлж илаарших гайхамшигт боломж олгож байгаа тус сувиллын үндсэн эмчилгээ нь эхэсийн уургийн эмчилгээ. Нэг үгээр химийн агууламжгүй, нэг өвчлөлийг эдгээх гээд бусад эд эрхтэнээ хордуулж өвчлүүлж байдаг эм тарианаас ангид, эд эсийг залуужуулан сэргээж, нөхөн төлжүүлдгээрээ хэмжээлшгүй үр дүнтэй. Энгийн ядаргаанаас аваад эдгэрэшгүй гэгдсэн хорт хавдрын оноштой өвчтөн гээд  олон зуун тохиолдлыг илааршуулсан бодит түүхийн эзэн Бямбадэлгэр эмчтэй 88632367, 91192367 дугаараар холбогдож энэ насны эрхэм жаргал эрүүл явахын цог хийморийг өөртөө нээгээрэй.