×
2023-10-25

“Эрдэнэс алт ресурс” ХХ-ийн Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах ажлын байрны зар

АЖЛЫН БАЙРНЫ НЭР:

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГ ҮҮРЭГ

· Компанийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, дээд байгууллагаас өгсөн чиглэл, шийдвэрийн дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

·Компанийн тайлант жилийн бизнес төлөвлөгөө, төсвийн талаар санал танилцуулж, батлуулах түүнд үндэслэн компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх үүрэг хүлээх

· Компанийн нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого баримтлан ажиллах

·Жил бүр гэрээний биелэлт, ажлын тайлангаа толгой компаниас өгсөн чиглэлийн дагуу тайлагнаж, хэрэгжилтийг хангаж ажиллах

·Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолт болон Толгой компаниас өгсөн үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

·Хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

· Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

· Төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эрх зүй, санхүү эдийн засаг эсвэл уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх

· Ял шийтгэл хүлээж байгаагүй байх

· Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй байх

· Ёс зүй болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1.Төрийн албан хаагчийн анкет

2.Иргэний үнэмлэхийн хуулбар

3.Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь

4.Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өргөдөл /товч намтар багтаан бичих/

5.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа

6.Цээж зураг 2 хувь

Шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг info@erdenesgold.mn хаягаар ирүүлнэ үү.

Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16:00 цаг хүртэл

Ирүүлсэн материалыг буцаахгүй бөгөөд зөвхөн урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбоо барих тул харилцах утас, хаягаа анкет дээрээ тодорхой бичнэ үү.