×
2023-07-21

  • Он гарсаар 305 мянган жуулчин ирэв
  • Визгүй орноос 230 мянган жуулчин иржээ
  • Жуулчин хүлээн авах жилийн зорилтын 29 хувийг биелүүлсэн аж

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны эхний 6 сарын байдлаар Монгол Улсын хилээр 305 мянган гадаадын жуулчин нэвтэрснээс:
Визгүй орноос 230 мянга, түр чөлөөлсөн орноос 14 мянга, визтэй орноос 60 мянган жуулчин иржээ.

  •     ОХУ 133.2 мянга
  •     БНХАУ 52.6 мянга
  •     БНСУ 49.6 мянга
  •     Казакстан 12.1 мянга
  •     Япон 8 мянга
  •     АНУ 7.7 мянга
  •     Беларусь 4.2 мянга
  •     ХБНГУ 3.8 мянга
  •     Турк 2.1 мянган жуулчин тус тус иржээ.

 

Харин энэ сарын 20-ны өдөр 3402 жуулчин ирсэн гэж Аялал жуулчлалын хөгжлийн төв мэдээлэв.