×
2023-07-17

“Даадаа групп” ХХК энэ жил өнгөтэй  сайхан нааджээ. Барилга угсралт, харуул хамгаалалт, аялал жуулчлал зэрэг  олон  салбарт амжилтттай яваа тус компанийнхан Хүй долоо худагийн ногоон дэнжид өөрсдийн гэрээ барьж, зочид төлөөлөгчдөө угтан, хуурын хөг, уртын дуу эгшиглүүлэн өнгөтэй сайхан байв. 

Энэ жилийн хувьд тус компанийн бөх Д.Доржсүрэн  Завхан нутгийнхаа наадмаар шөвгөрч, аймгийн харцага цол хүртэж, компанийн хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.  Удахгүй Завхан аймгийн 100 жилийн ой болох гэж байгаа гээд Завхан нутгийн уугуул, “Даадаа групп” ХХК-ийн захирал Б.Дашцэрэнгийн хувьд онцгой наадам болж буй.

 

 

Хүй долоо худагт төвхнөсөн “Даадаа групп”-ийн гэрт Завхан аймгийн нутгийн зөвлөл, НЗДТГ,  Барилгын хөгжлийн төвийнхний төлөөлөл, хамтран ажилладаг БНХАУ-ын чөлөөт бүс Хонг Конгын түнш, төлөөлөгчид,  хэвлэл мэдээллийнхэн, бизнесийн төлөөлөл, урлаг соёлынхон, найз нөхөд нь цугларч, Завханы уран бүтээлчдийн “Очирваань” холбооны төлөөлөл ая дуугаа өргөж, холбооны дэд тэргүүн, МУСТА, морин хуурч Б.Чойжилжав морин хуурын эгшгээр гэрийг нь мялаалаа.

 

 

Гурван өдөр хөл хөдөлгөөн, хөөр баяр хөглөсөн өргөөнд Монгол Улсын харцага Г.Ганхуяг, Улсын начин Б.Бадамсүрэн тэргүүтэй бөхчүүд, Монгол Улсын гавьяат жүжигчин У.Далантай, Б.Базаррагчаа нарын урлаг соёлынхон, тэр дундаа наадам сурвалжлан ажил үүргээ гүйцэтгэж байгаа хэвлэл мэдээллийнхэн зочилсон байна.  

 

 

Дараа жилийн наадам даанч хол байна даа гэдэг ч ийн хөлтэй наадсан “Даадаа групп”-ийнхэнд дараа жил наадмаар энэ жилийнх шигээ хөлтэй, өнгөтэй наадахыг ерөөе.