×
2023-06-17

Нийслэлийн Засаг даргын ивээл дор Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 15-20-нд Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд Монголын Уртын дууны холбооны 20, уртын дууны “Өнө чуулга” үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Монголын үе үеийн уртын дуучдын төлөөлөл 300 орчим дуучин нэгэн дор чуулж, өнөөдөр өглөө 05:00 цагт Д.Сүхбаатарын талбайд ургах нарыг уртын дуугаар угтлаа.

Уртын дуучид "Уяхан замба тивийн наран", "Оломгүй далай" зэрэг гурван дуу дуулсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС