×
2023-05-22

Нүүрсний хэргийн дуулианы зэрэгцээ өдгөө нүүрсний тээврийг будилаантуулсан гэх дуулиан дэгдээд байгаа. Уг нь бол нүүрсний хэмээх том дуулиан дэгдэхээс өмнө Зам тээврийн сайд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж хууль бус шийдвэр гаргасан гэсэн асуудал хөндөгдөж байсан. Тодруулахад тухайн үеийн сайд Б.Энх-Амгалангийн 2019 онд гаргасан хууль бус шийдвэрийн дагуу Цогтцэций-Чойр чиглэлийн 470 км замд асуудал үүссэн. Үүнээс үүдэн “Эко жишиг тээвэр” төслийнхөн зам арчлалтыг огт хийгээгүй мөртлөө  жолооч болон компаниудаас өндөр төлбөр авч байгаа талаар ZARIG.MN газар дээрээс нь сурвалжлага бэлтгэн хүргэж байсан.

Энэхүү шийдвэр хууль зөрчсөн талаар дараагийн сайд буюу Л.Халтар Б.Энх-Амгалан сайдын тушаалыг 6 сараар түтгэлзүүлэх Дээд шүүхийн шийдвэрийг 2021 оны  4-р сарын 6-нд хүлээн авсан гэж TUG.MN сайтын ярилцлагадаа мэдэгдэж байсан.

АТГ өнгөрсөн 2022 оны гуравдугаар сард Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдээлсэн билээ. Тиймээс бид энэ хэргийн талаар тодруулахад:

АТГ-ийн хэвлэлийн төлөөлөгч

-Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалан нь албан тушаалаа урвуулан ашиглаж “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэргийг АТГ шалган, 2023 оны дөрөвдүгээр сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн гэлээ.