×
2023-05-18

Монгол Улсын Засгийн газраас зарласан “5Ш” ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд төрийн тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчид, хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлдэгчид, ашигт малтмалын зөвшөөрөл болон төрийн өмчит болон төрийн оролцоо бүхий компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн мэдээлэл тэргүүтэй арав гаруй төрлийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байдлаар байршуулаад буй. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн засаг дарга нарын газар олголтын мэдээлэл нээлттэй байршлаа.

Тэгвэл хотын даргаар ажиллаж байхдаа нийслэлд газар олгосон байдлаар М.Энхболдын араас аман хүзүүнд буй Э.Бат-үүл нь хотын даргаар ажиллах байх хугацаандаа /2013 онд/ БГД-ийн 68 мянган м.кв талбайг сүм, хийд, шашны байгууллагын зориулалтаар олгожээ.