×
2024-06-14

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 14-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд: Эрдэнэ бандида хутагт, Хамба номун хан, Ламын гэгээн Лувсанданзанжанцан хутагтын мэлмий гийсний 385 жилийн ойд зориулсан “Ламын гэгээн Лувсанданзанжанцан-385, түүх, соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж, үзэсгэлэн нээгдэнэ.

09:40-13:00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: “Ногоон барилга, ухаалаг хот” уулзалт хэлэлцүүлгийн “BIM ба дижитал барилга” олон улсын семинар үргэлжилж байна.

10:00 цагт: ОБЕГ-ын шуурхай удирдлагын төвд 21 аймгийн Засаг дарга нартай үер ус, гамшгийн эрсдэлийн бэлэн байдлын талаар цахимаар хуралдана. Утас: 8888-4463.

10:30-13:00 цагт: Баянзүрх дүүргийн Жанжин клуб, соёлын ордонд: Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг "Цусны донорын дэлхийн өдөр"-ийн хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

19:30 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Азийн хотуудын ардын урлал, гар урлалын “Asia folk-2024” наадам нээгдэнэ.