×
2024-06-02

 

Нийслэлийн хэмжээнд замын засвар, шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас И-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх хойд хэсгийн авто замыг 2024 оны зургадугаар сарын 01-ний өдрийн 23:00 цагаас 2024 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Харин И-Март худалдааны төвийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх урд хэсгийн авто замыг 2024 оны зургадугаар сарын 04-ний өдрийн 22:00 цагаас 2024 оны зургадугаар сарын 06-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ.

Тус ажлын хүрээнд: Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Нийтдээ энэ жил 17 байршилд шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Нийслэлийн засаг даргын 2024 оны А32 тоот захирамжаар 13 байршилд замын шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөжээ. 2024 оны гуравдугаар сарын А313 тоот захирамжаар нэмээд дөрвөн байршилд шинэчлэлтийн ажлыг хийхээр болсон байна.