×
2024-06-01

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр /2024.06.01/ тохиож байна. Энэ өдрийг олон байршилд нэг өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ нь нэг газар хэт төвлөрөл үүсгэхгүйгээр баяраа өргөн дэлгэр тэмдэглэх давуу талтай. Өнөөдөр хүүхдийн баяраар хаана, ямар арга хэмжээ болох талаар мэдээллийг хүргэж байна.

ХҮҮХДИЙН БАЯРААР ДҮРСЛЭХ УРЛАГИЙН НААДАМ БОЛНО

"KIDS ART FESTIVAL-2024” дүрслэх урлагийн наадмыг 2024 оны зургадугаар сарын 1-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 11:00-19:00 цагт зохион байгуулна. Тус арга хэмжээ нь дүрслэх урлагаар дамжуулан хүүхэд, багачуудад урлагийн боловсрол олгох, гэр бүлийн нандин, аз жаргалтай дурсамж бүтээх, хамтдаа өнгөрүүлэх чанартай цагийг нэмэгдүүлэх зорилготой юм. Арга хэмжээг “Creative Kids Hub Mongoliа” санаачилж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, НЗДТГ, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулна.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ: “ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮҮХДҮҮД” БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн баярын арга хэмжээг энэ жил “Дэлхийн Монгол хүүхэд” нэртэйгээр зохион байгуулна. Баярын өдрөөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

Үүнд:

  • “Power expo” авто машины үзэсгэлэн
  • Урлаг соёлын тоглолт
  • Спортын зургаан төрлийн тэмцээн уралдаан
  • “Хөгжлийн харандаа” инновацын үзэсгэлэн
  • E-спорт, Lego mindstorm, SIP зэрэг хөтөлбөрийг танилцуулах
  • Хүүхдийн хөгжлийн тэмцээн уралдаан, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа
  • Хүнс худалдаа үйлчилгээ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН: ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ STREET FESTIVAL

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монголын Хүүхдийн ордон 08:00-17:00 цагийн хооронд урд талбайдаа 400м авто машины замыг хааж хүүхэд багачууддаа зориулан авто машингүй баярын гудамжинд олон сонирхолтой хөтөлбөрүүд зохионо. Үүнд,

  • Сурагчдын урлагийн тоглолт ба алиалагч хүүхдүүд, аниме дүрүүд, хүүхэлдэйн баатруудаас бүрдсэн парад, хөгжмийн цуваа болно.
  • Гар зургийн уралдаан,
  • газрын даамны тэмцээн,
  • АХА тэмцээн,
  • Kids model арга хэмжээ, тоглоомын газрууд зэрэг уралдаан тэмцээн нас насны онцлогт тохируулан зохионо.
  • Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нэгдсэн Үндэсний байгууллага, Dream day event center хамтран ажиллах юм.

ИД ШИДИЙН ОРОН: ЧИХРИЙН ҮНЭТЭЙ ДУРСАМЖ

ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ: ЮРИЙН ГАЛАВААР АЯЛЪЯ

Тус хөтөлбөрөөр юрийн галаваар аялж аварга биет үлэг гүрвэлүүдийг харж болно. Мөн өнөөдөр, маргааш хүүхдийн бүжгэн жүжиг, хүүхдийн галт тэрэг, хөгжөөнт тоглоом , азтан шалгаруулах, мэргэжлийн шүдний эмчийн зөвлөгөө зэрэг олон олон арга хэмжээ үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

УЛСЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР: ХААЛГАН ХАДНЫ НУУЦ

Улсын Хүүхэлдэйн театр Авилгатай тэмцэх газартай хамтран Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Н.Мандалын зохиол "Хаалган хадны нууц" хүүхэлдэйн жүжгийг энэ сарын 1, 2-нд 11:00 цагт хүүхэд багачууддаа толилуулахаар боллоо. Мөн Пиноккио хүүхдийн жүжиг тоглогдоно.

ХҮҮХДИЙН ПАРК: ГАЙХАМШИГТ 7 ХОНОГ ҮЗҮҮЛБЭРҮҮД

Хүүхдийн баярыг угтан паркт их тайзны 7 хоног эхлээд байна. Энэ сарын 28-аас зургаадугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.

  • Хамтрагч байгууллагуудын гэнэтийн бэлэг
  • Циркийн үзүүлбэр
  • Хүүхэлдэйн жүжиг
  • Хөгжөөнт тоглоом
  • Хамтлаг дуучид та бүхнийг хүлээж байна.

ZAISAN HILL: ДИНОТОЙ ХАМТ АЯЛАХ ХӨТӨЛБӨР

ИЛБИЙН ГАЙХАМШИГТ ШОУ МОНГОЛД

Тоглолтод БНСУ болон ЯПОН улсын илбэчдийн илбийн үзүүлбэрүүд, Илбэчин Манчирийн урьд өмнө үзүүлж байгаагүй шинэлэг үзүүлбэр гэх мэт ид шидийн гайхамшигт үзүүлбэрүүд багтжээ.