×
2023-08-08

Улаанбаатар хотод өнөөдөр /2023.08.08/ тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэнийг Зоонозын өвчин судлалын төв мэдээллээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүрэгт сэжиг бүхий тохиолдол илэрснээр ХӨСҮТ-д шинжилгээ хийхэд шинжилгээний хариу эерэг гарчээ. Одоогоор өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээг эхлүүлээд байна. Уг хүн Хэнтий аймгаас ирсэн гэсэн мэдээлэл байна. 

Хэнтий аймгийн ЗӨСТ голомтод хариу арга хэмжээ зохион байгуулж, нэгдүгээр хавьтлын 5 хүнийг тусгаарлан урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, ЗӨСҮТ дараах зөвлөмжийг иргэдэд хүргэж байна.

НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ИРГЭДЭД ЗӨСҮТ-ӨӨС ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

  • ⚠️ Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
  • ⚠️ Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
  • ⚠️ Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
  • ⚠️ Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.