×
2023-08-08

Энэ жил ЕБС-ын нэгдүгээр ангид элсэн суралцах зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia цахим системээр улсын хэмжээнд ирэх долоо хоногоос цахимаар зохион байгуулна. Цахим бүртгэл ирэх долоо хоногийн Мягмар гаригт эхлэх бөгөөд Боловсролын ерөнхий газраас ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэлд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээлэл өглөө. Тодруулбал,

E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.

Үйлчилгээ цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.

-"Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.

-Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.

-Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.

-Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм" товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын энэ хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталсан. Бүртгэл наймдугаар сарын 15-нд  "E-MONGOLIA" системээр явагдана.

2023-2024 оны хичээлийн жилд 39 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх юм.