×
2023-07-26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын химийн 55 дугаар олимпиад (IChO 2023) Швейцарын Цюрих хотод 7 дугаар сарын 16-25-нд болж, 87 улсын 348 сурагч мэдлэг, оюунаа уралдуулснаас Монгол Улс 2 хүрэл, 1 тусгай байрын шагнал хүртжээ.

 

Тодруулбал, Монгол Улсыг төлөөлөн Олон улсын химийн 55 дугаар олимпиадад 4 сурагч оролцсоноос:

  •  "Орчлон" сургуулийн сурагч А.Амартүвшин хүрэл медаль
  • "Орчлон" сургуулийн сурагч Б.Номин-Ундрах хүрэл медаль
  • "Шинэ Монгол Харумафужи" сургуулийн сурагч Б.Эрмүүнболд тусгай шагнал тус тус хүртсэн байна.

“IChO 2023” нээлтийн үйл ажиллагаа нь улс бүрийн ахуй соёлын онцлогийг график зургаар үзүүлж, шалгарч ирсэн багийн сурагчдыг танилцуулсан нь өмнөх олимпиадуудын нээлтийн үйл ажиллагаанаас ялгаатай болсон байна. Олимпиадын хаалтын ажиллагаа 7 дугаар сарын 24-ний өдөр болж, дүнгээ танилцуулжээ.

Эх сурвалж: Montsame.mn