×
2023-05-09

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг нүүрсний гэх хэргээр мөрдөн шалгаж байгаа. 

Нүүрсний хэргээр хоригдсон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрсөн баасан гарагт /2023.05.05/ цагдан хорих хугацаа дууссанаар батлан даалтаар сулласан юм.

Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг АТГ-аас мөрдөн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг Нийслэлийн прокурорт хүргүүлжээ.