×
2023-07-07

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл нарт холбогдох хэргийг өнөөдөр /07.07/ хэлэлцлээ. 

Анхан шатны шүүхээс УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд 12, түүний ах С.Баттулгад гарван жил хорих ял оноожээ. Мөн тэдэнд хахууль өгсөн Б.Эрдэнэхүү, Д.Адьяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарт торгох ял оноосон байна.

Түүнчлэн хураан авсан үл хөдлөх хөрөнгүүд болон бэлэн мөнгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn Т.САЙХАН