×
2023-07-05

            Анхан шатны шүүхээс түүнд гурван жил 10 сарын хорих ял оногдуулж, нээлттэй ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасаж, нээлттэй хорих ангид 3 жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ. 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгөх, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оноосон байна.