×
2023-07-05

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д давуу байдал байдал олгосон гэх хэргээр АТГ-аас шалгагдаж байгаа.

Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын давуу байдлаа ашигласан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж хэргийг прокурорын байгууллагад шилжүүсэн юм.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалаас тодруулахад “УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гишүүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад АТГ-аас прокурорт шилжүүлсэн. Одоогоор прокурорын байгууллага хянаж байгаа” гэв.