×
2023-07-03

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч  У.Хүрэлсүх зарлиг гарган төрийн дэдд  одон  медаль гардуулдаг уламжлалтай. Энэ удаад Кино урлагийн дээд сургуулийн багш, кино найруулагч Монгол Улсын Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнд “Хөдөлмөрийн баатар” цол хүртээлээ.

Ард түмний  сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван дэлгэцийн бүтээл  найруулсан гавьяаг  ийнхүү  төрөөс үнэлж байгаа юм. Урлаг судлал эрдэм шинжилгээний өгүүлэл шүүмж бичиж кино урлагийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд өдгөө ч өөрийн ур чадвар мэдлэг  оюуны дайчлан ажиллаж  байгааг төр засгаас  ийнхүү үнэлж шагнал  гардууллаа.