×
2023-06-29

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулж буй “Хоршоологчид тогтвортой хөгжилд-2023” туршлага солилцох үйл ажиллагаа өнөөдрөөс долдугаар сарын 1- ийг хүртэл Улаанбаатар хот болон Говьсүмбэр аймагт өрнөж байна. Хоршооны бүтцэд тулгуурлан хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах, түүхий  эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор амжилттай ажиллаж буй хоршоодын туршлагыг дэлгэрүүлэх, хоршоологчдын оролцоог нэмж олон улсын түвшинд хөгжүүлэх зорилгоор энэхүү үйл  ажиллагааг зохион байгуулж байгаа юм. 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн хоршоодын  төлөөлөл хоршооллын мэргэжлийн холбоодын төлөөлөл, 21 аймгийн ХХААГ-ын хоршоо жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн ХХААХҮЯ, ЖДҮГ-ын албан хаагчид оролцож байна.