×
2023-06-28

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен Хятад улсад ирэх сарын эхээр айлчилж магадгүй талаар Америкийн хэвлэлүүд мэдээлэв.

 

Энэхүү айлчлал биеллээ олбол дэлхийд нэг, хоёрдугаарт бичигдэх том эдийн засагтай орнуудын харилцааг сайжруулахад тус дөхөм болох эсэхэд олон нийт анхаарлаа хандуулна гэж “Bloomberg” агентлаг айлчлалын талаарх мэдээлэлд ойр эх сурвалжуудыг эш татан даваа гарагт мэдээлжээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газар хагас дамжуулагч болон цэргийн зориулалтаар ашиглаж болзошгүй бусад бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлохыг хязгаарлаад байгаа юм. Гэхдээ АНУ-ын засаг захиргаа Хятадтай бусад салбарт эдийн засгийн харилцаагаа үргэлжлүүлнэ гэдгээ онцолсоор ирсэн.

 

Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад энэ сарын эхээр айлчилсан юм. Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсанаас гадна, Гадаад хэргийн сайд  зэрэг өндөр түвшний төлөөлөгчидтэй хэлэлцээ хийсэн билээ. Талууд хоёр талын харилцааг тогтворжуулах чиглэлд үргэлжлүүлэн яриа хэлэлцээ хийхээр тохиролцжээ.

 

 

Саяхан Ж.Байден сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Ши Жиньпинийг “дарангуйлагч” гэж тодорхойлсонд Хятад улс шийдэмгий хариу мэдэгдэл хийсэн. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Ж.Байдены хэлсэн үг нь хоёр талын харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн байна.