×
2023-06-27

             Монгол Улсын гавьяат,  эдийн засагч ” Завхан” аймгийн Улаанбаатар хот дахь  нутгийн зөвлөлийн тэргүүн дэд дарга Д.Батсайханы санаачилгаар “Завхан” аймгийн  100  жилийн ойд  зориулсан, “Этүгэний адуучид” тэмцээн  ирэх долдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагдахаар болжээ.  Энэхүү  тэмцээнд  “Завхан” аймгийн 24 сумаас адуучид оролцож болох бөгөөд, “Манжуур” хотод аялах  эрхийн бичгээс гадна мөнгөн шагнал  зэрэг нэлээдгүй  өндөр бай  шагналтай аж.  

             Тэмцээний үеэр   “Адуучин  тэмцээн”, “Сайхан хос морьтон”, ”Адуучны  гэргий”, “Могжоохон даагатай жогжоохон хүү” зэрэг номинациудаар шилдэгүүдээ  шалгаруулж байгаа нь,  адуучдын гэр бүл, үр хүүхдийг нь  давхар  шалгаруулж байгаагаараа  бусад  адуучин тэмцээнээс  онцлог  болох юм.

         Мөн тэмцээний үеэр адууны  болон, мал  аж ахуйн тоног хэрэглэлийн үзэсгэлэн болж, үндэсний  өв соёлоо  хадгалсан бүтээлийн хийц, уламжлал  зэргийг  харгалзан гурван урлаачийн бүтээлийг шалгаруулж өргөмжлөл мөнгөн  шагналаар урамшуулах аж.

     

       “Завхан” аймгийн  засаг  дарга асан Д.Батсайханы санаачилгаар тус  аймгийн  “Очирваань хүлэг” морин спорт уяачдын холбоо, “Идэр” сумын ЗДТГ, хамтран  зохион  байгуулах гэж  байгаа  тус тэмцээн нь  үндэсний  өв соёл уламжлал тэр дундаа адууны соёл агуулсан, эмээл, хазаар, ногт,  чөдөр  хэрэглэлүүдээс  гадна хувцаслалт зэрэг нүүдэлчдийн соёл уламжлалыг дэлгэрүүлсэн арга  хэмжээ болохоороо онцлог тэмцээн болох ажээ.