×
2023-06-23

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-д ажиллаж байна. Олон нийт үр ашгийг нь хүртэх ёстой улсын томоохон үйлдвэрүүдийг концесс нэрийн дор хэдхэн хүн, бүлэглэл луйвардан авч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэлгүй өөрсдөө өгөөж хүртдэгийн жишээ Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-д явагджээ. Тус үйлдвэрийг 7 жилийн хугацаанд концесс нэрээр ашиглаж, хувьчилсан Кью эс си компани нийт 2,6 их наяд төгрөгийн хохирол учруулсан нь хяналт шалгалтаар нотлогдоод байна. Санаанд багтамгүй энэ их хэмжээний хохирлыг өнөөдрийг хүртэл барагдуулсангүй.

1. Хяналт шалгалтаар илэрсэн 1,2 их наяд төгрөгийн зөрчил

2. Уурхайн ам руу төмөр зам, авто зам барьж байгуулан улсад өгч эргүүлэн 240,8 тэрбум төгрөгийг улсаас авсан зөрчил

3. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн нэрээр Худалдаа хөгжлийн банкаас зээл авч, уг мөнгийг “Кью эс си” компани руу шилжүүлэн авсан 312,4 тэрбум төгрөг төлөгдөөгүй

4. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг концессын гэрээгээр ашиглаж байх хугацаандаа төлөөгүй үлдсэн татварын 355 тэрбум төгрөгийн өр

5. Долоон жилийн хугацаанд гааль дээр тооцогддог жишиг үнээс хэт доогуур үнээр төмрийн хүдэр борлуулсан. Үүний зөрүү 840,9 тэрбум төгрөг байна.

Монгол Улс хулгайгүй, хууль бүгдэд үйлчилдэг байхыг олон нийт ард иргэд хамгийн их хүсэж байгаа энэ цаг үед тус хэргийг шүүх, хууль хяналтын байгууллагууд шуурхай, үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт итгэж, хохирогч болох Засгийн газрын зүгээс идэвхтэй ажиллах болно.