×
2023-05-31

Ховд аймгийн Ховд хотноо зохиогдож буй "2023 оны шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн шигшээ тэмцээн"-д шинэ залуу аварга төрлөө.

Төв аймаг, "Хан-Алтай" клуб, 52-р сургуулийн тамирчин спортын дэд мастер Э.Хүслэн 15 нас 4 сартайдаа  Монгол Улсын аварга шатарчнаар тодорчээ.

11-р тойргийн тоглолтод дэд мастер Э.Хүслэн хар өнгөөр наадаж Б.Амин-Эрдэнийн эсрэг хожил байгуулж, 11 өргөөс 7.5 хожилтой коэффицентийн давуугаар Монгол Улсын аварга цол хүртлээ.