×
2023-05-30

“Урлаг монголд хөгжихийн төлөө” нэгдлийн бас нэгэн өвөрмөц өнгө төрх бүхий реппер бол ROOCKIE юм. Олон зүйлсэд өөрийгөө сорих дуртай залуу өөрөөсөө эгчмэд жүжигчин бүсгүйг ханиа болгон хөөрхөн хүүхэдтэй болсон.

Аав болоод томоожсон уу аль эсвэл Г.Золзаяа томоожуулсан уу мэдэхгүй. Олон хэрэгт орж, хүнд хутгалуулж үхэхээ шахаж байсан дуучин залуу одоо бол хайрын дууг дуулчихдаг, хэдэн кинонд тоглодог болчихсон.
Тэгвэл аав болоод удаагүй байгаа реппер маань “Хүүхдийн баяраар” өөрийн бүрэн хэмжээний тоглолтыг төв талбайд хийхээр болжээ. Тоглолт 18 цагаас эхлэх бөгөөд нийт 2 цаг тоглогдоно.