×
2023-05-30

Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг 2023 оны 04 сарын 11-ний өдрөөс 05 сарын 11-ний өдрүүдэд бүртгэжээ.

Бүртгэлийн хугацаанд 133 иргэн материалаа ирүүлсэн байна. Тэднийг эхний шатны шалгаруулалтад хамруулж дуусаад байна. Өөрөөр хэлбэл бичиг баримтын бүрдэл буюу гадаад хэлний оноо, сургуулийн эрэмбийг нягталж дууссан. Мөн бүртгүүлэхдээ ирүүлсэн эсээ бичлэгийг нэг бүрчлэн уншиж оноожуулжээ.

Дээрх шалгуурын дараа 93 иргэн хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцохоор тунаж үлдээд байна. Тэдний ярилцлагын шатны шалгаруулалт өнөөдөр буюу 2023.05.30-ны өдөр МУБИС-ийн 201, 205 тоотод болох юм.