Menu
  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Видео
  • Фото
  • Нийтлэл
  • Бусад
  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Видео
  • Фото
  • Нийтлэл
  • Бусад
Эдийн засаг

Украины дайн ОХУ-ын эдийн засгийг 25 жилээр ухраана

2023/02/08 11:08 0 496 Хэвлэх

Зүүн Европын улстай дайтаж эхлээд жил болж байгаатай холбоотойгоор  Путиний эдийн засгийн асуудал улам бүр нэмэгдсээр байгаа нь сүүлийн үеийн тоо баримтаас харагдаж байна. ОХУ-ын төсвийн алдагдал 1998 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн талаар Блүүмберг агентлаг мэдээлжээ.  2023 оны нэгдүгээр сард газрын тос, байгалийн хийн татварын орлого жилийн өмнөхтэй харьцуулахад 46 хувиар буурсан бол дайны улмаас холбооны төсвийн зарлага 59 хувиар өссөн байна. Мөн эрчим хүчний орлого буурсан нь байгалийн хийн экспорт буурч, барууны орнууд ОХУ-аас газрын тос, байгалийн хий экспортлохгүй байгаатай холбоотойгоор  Орост газрын тосоо хямд үнээр зарахаас өөр сонголтгүй болсонтой холбоотой аж. 2022 оны хоёрдугаар  сарын 24-нд Украиныг эзлэн түрэмгийлсний улмаас  ОХУ олон улсын хориг арга хэмжээний давалгаанд өртсөн. Хориг арга хэмжээ Орост ихээхэн хохирол учруулж байгаа ч экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор эдийн засгаа тогтвортой байлгаж чадсан. Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Барууны орнууд Оросын эсрэг хамгийн хүчтэй хориг арга хэмжээг авсан бөгөөд үүнтэй холбоотойгоор  Оросын эдийн засаг  10 жилийн турш уналтад орж, аж үйлдвэр нь орчин үеийн, чухал технологид өлсгөлөнд нэрвэгдлээ. Орос хийсэн гэмт хэрэгтээ ял шийтгэлгүй үлдэхгүй" хэмээсэн. Гуравдугаар сарын 1 гэхэд Оросын нефтийн үнийг тооцох шинэ төлөвлөгөө боловсруулахыг Путин Засгийн газартаа даалгаад байгаа юм.
https://www.msn.com/en-us/news/world/putin-faces-mountain-of-debt-as-ukraine-war-puts-economy-back-25-years/ar-AA17dbhe?cvid=1e43464c31a34db283cc4e8b4b4a057f
скачать dle 12.0


Ангилалын бусад мэдээ

Хятад Оросын харилцаа “зузаарахын” хэрээр, юаниар..

2023/05/17 10:21

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг..

2023/04/12 13:14

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг..

2023/04/12 10:11

Баян-Өлгий: ХХОАТ, НӨАТ-ыг тайлагнах арга зүйн..

2023/04/11 11:55

Сүүлийн 3 сарын дотор хүнсний багцийн үнэ..

2023/04/07 09:53

Лондон дэлхийн санхүүгийн төв байхаа больжээ..

2023/03/31 13:29

Шинэ мэдээ

  1. Талын Монголын газар нутгийг тамын цөл болгогсдыг цээрлүүлье..

    Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  2. “Journey to Universal Beijing Resort” урамшуулалт аян эхэллээ..

    2023/05/26 16:14
  3. Otoch.mn- Эмчийн зөвлөгөө подкаст Ep-14 /Улаанбурхан ба..

    2023/05/26 15:53
  4. Н.УЧРАЛ: Нээлттэй болсон есөн сангаас гадна таван сангийн мэдээллийг..

    2023/05/26 15:38
  5. МҮБХ: Э.Оюунболдын барилдах эрхийг хэдэн жилээр хасахыг..

    2023/05/26 13:51
  6. Хятадуудын олонх нь Тайванийг хяналтдаа авахыг хүсэж байна гэв..

    2023/05/26 12:14
  7. Фото сурвалжилга: "Нуранги" гэрэл зургийн үзэсгэлэн..

    2023/05/26 11:26
  8. Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа иргэдэд туслах..

    2023/05/26 10:44
  9. Ирэх пүрэв гарагт БҮХ НИЙТЭЭР амарна..

    2023/05/26 09:42
  10. Ирэх пүрэв гарагт БҮХ НИЙТЭЭР амарна..

    2023/05/26 09:42
  11. Кирибаяма нэг давахад ОЗЭКИ болно..

    2023/05/26 09:36

Онцлох мэдээ

  • Талын Монголын газар нутгийг тамын цөл болгогсдыг цээрлүүлье..

    2023/0526/ 16:28
  • Н.УЧРАЛ: Нээлттэй болсон есөн сангаас гадна таван сангийн..

    2023/0526/ 15:38
  • Хятадуудын олонх нь Тайванийг хяналтдаа авахыг хүсэж байна..

    2023/0526/ 12:14
Copyright © 2022. Undesniimedee.mn - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Авторизация

Войти через соц. сети

или

Восстановление пароля

Регистрация на сайте