Menu
  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Видео
  • Фото
  • Нийтлэл
  • Бусад
  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Видео
  • Фото
  • Нийтлэл
  • Бусад
Эдийн засаг / Мэдээ мэдээлэл

Тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулж НЭМНЭ

2023/01/16 11:42 0 321 Хэвлэх

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцээд, дэмжлээ. 
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн зорилт нь нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, бие даасан, олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, сангийн хөрөнгийг зохистой удирдаж, алдагдалгүй түвшинд хүргэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэж буй гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан танилцуулсан. 
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг санг удирдах, хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих, сангийн хэтийн тооцооллыг хийх, эрсдэлийг үнэлэх, нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүр, шимтгэлийг нөхөн төлүүлэх, буцаан олгох, тэтгэврийн нөөц санг байгуулах, нэрийн дансны бүртгэлийг мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, мэдээллийн нэгдсэн сан болон нийгмийн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох харилцааг тусгасан гэлээ. 
Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулах, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан байна.
скачать dle 12.0


Ангилалын бусад мэдээ

Хэн нэгэн таны дансаар мөнгөн гүйлгээ хийхийг..

2023/03/13 10:28

Сар шинийг угтсан картын урамшуулал зарлагдлаа..

2023/02/17 19:00

Украины дайн ОХУ-ын эдийн засгийг 25 жилээр..

2023/02/08 11:08

Л.Оюун-Эрдэнэ: ОХУ-д тавьсан хориг арга..

2023/02/02 11:16

Долларын ханш 3500 төгрөгийг давлаа..

2023/02/01 10:23

Хөгжлийн банк Евро бондоос 51.6 сая доллар..

2023/01/26 12:21

Шинэ мэдээ

  1. Хойд Солонгосын 800 мянга орчим иргэн цэрэгт элсэхэд бэлэн..

    Дэлхийд / Мэдээ мэдээлэл
  2. ЦЕГ: “Хүүгүй зээл олгоно” гэсэн зард итгэж нэг иргэн 96 сая төгрөгөө..

    2023/03/22 17:12
  3. Улаанбаатарт газар хөдлөлтийн 6 хагарал, хотын төвд 1 хагарал байгаа..

    2023/03/22 16:55
  4. Улаанбаатарт газар хөдлөлтийн 6 хагарал, хотын төвд 1 хагарал байгаа..

    2023/03/21 17:47
  5. Солонгосын хойгийн асуудалд АНУ давхар стандарт баримталж байна гэв..

    2023/03/21 17:04
  6. Согтуурсан үедээ хүний амь нас хохироосон хэргийг илрүүлжээ..

    2023/03/21 15:51
  7. ТЭГШ ЭРХ: Жирийн иргэн 2 ширхэг ургамлын тос хулгайлахад 2.6 жилийн..

    2023/03/21 14:27
  8. ГЕГ: Гадаад худалдааны бараа эргэлт 4.8 тэрбум ам.долларт хүрч,..

    2023/03/21 13:15
  9. РИА Новости: В.Путин, Ши Жиньпин нарын албан бус хэлэлцээ 4.5 цаг..

    2023/03/21 12:42
  10. “Яшил макон”-Торгоны зам дагуу тэрбум мод тарих төсөл..

    2023/03/21 11:29
  11. Хороо, эрүүл мэндийн төвийн цогцолбор ашиглалтад орлоо..

    2023/03/21 10:52

Онцлох мэдээ

  • ЦЕГ: “Хүүгүй зээл олгоно” гэсэн зард итгэж нэг иргэн 96 сая..

    2023/0322/ 17:12
  • ТЭГШ ЭРХ: Жирийн иргэн 2 ширхэг ургамлын тос хулгайлахад..

    2023/0321/ 14:27
  • Нүүрстэй холбоотой СОНСГОЛ ХИЙХ товыг баталлаа..

    2023/0321/ 10:26
Copyright © 2022. Undesniimedee.mn - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Авторизация

Войти через соц. сети

или

Восстановление пароля

Регистрация на сайте