Menu
  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Видео
  • Фото
  • Нийтлэл
  • Бусад
  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Видео
  • Фото
  • Нийтлэл
  • Бусад
Дэлхийд / Мэдээ мэдээлэл

Илон Маск: Тархинд суулгах чипийг хүн дээр туршина

2022/12/02 13:55 0 221 Хэвлэх

Тархинд суулгах чип үйлдвэрлэдэг  Neuralink компани хагас жилийн дараа энэ чипээ хүн дээр туршиж магадгүй гэнэ. Энэ талаар Neuralink компанийг үүсгэн байгуулагч Илон Маск компанийн танилцуулгын үеэр мэдэгджээ. Чипийг туршихаас өмнө энэ төхөөрөмж хэвийн ажиллаж чадна гэдгийг мэргэжилтнүүд сайтар нягталж, дараа нь хүний биед суулгана хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 
 
"Бид АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газарт холбогдох баримт бичгүүдийн ихэнхийг илгээсэн. Хагас жилийн дараа чипийг хүн дээр туршиж чадах байх" хэмээн Илон Маск мэдэгджээ.
 
Энд дуулгахад, анх 2019 оны долдугаар сард  Илон Маск хүний тархийг компьютерт шууд холбох боломжийг боловсруулж байгаа талаараа Сан-Франциско дахь Neuralink танилцуулгын үеэр мэдэгдэж байлаа. Түүний компани 4-6 микрометрийн зузаантай уян "утас" зохион бүтээсэн бөгөөд эдгээрийг тархинд аюулгүй суурилуулах үүднээс мэдрэлийн мэс заслын роботыг ч зохион бүтээжээ. Харин энэ системийг ухаалаг утасны тусламжтайгаар удирдах боломжтой гэнэ. Энэхүү шинэ технологийг 2020 оны хоёрдугаар улиралд хүмүүс дээр туршихаар төлөвлөж байсан ч хойшлогдсон юм.
 
Маскийн өгүүлснээр, компьютер болон хүний тархины хооронд шууд холбоо тогтоох нь төслийн эцсийн зорилго бөгөөд энэ технологийн ачаар хөгжмийг хүний тархи руу шууд дамжуулах, эсвэл хүний гормоны түвшнийг зохицуулах боломжтой болох аж. Түүнчлэн энэ чип түгшүүрийн мэдрэмжийг арилгаж, эсвэл аливаа бодол санаанд төвлөрүүлэх боломжийг олгож, окситоцин, серотонин болон бусад химийн бодисуудыг гаргах явцыг дэмжих гэнэ. Энэ бүтээлийн тусламжтайгаар тархины гэмтэлтэй хүмүүсийн үе мөчний хөдөлгөөнийг сэргээх боломжтой болно гэдгийг Илон Маск онцолж байв. 
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/545227
скачать dle 12.0


Ангилалын бусад мэдээ

Оросууд дайныг хүссэн гэж үү?..

2023/02/01 10:40

Харьков хотын орон сууцны барилга дээр Оросын..

2023/01/31 17:53

Хятадын C919 нисэх онгоц 1000 гаруй захиалга авчээ..

2023/01/31 16:47

Зүүн Азийн залуучуудын наадмын сайн дурын ажилтны..

2023/01/31 10:27

“Squid Game” цувралаас сэдэвлэсэн тэмцээн Их..

2023/01/27 17:38

Цагаан сарын зам тээврийн бэлтгэл ажил яаралтай..

2023/01/27 16:06

Шинэ мэдээ

  1. УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хороонд..

    Улс төр
  2. Чингисийг Түрэг гарвалтай гэнэ үү?..

    2023/02/01 10:44
  3. Оросууд дайныг хүссэн гэж үү?..

    2023/02/01 10:40
  4. Гадаадын хөрөнгө оруулагчийн гомдлын үг буюу “Монгол Хьюндай”-гийн..

    2023/02/01 10:38
  5. Санхүүгийн цахим залиланд өртөж, "эзэнгүй хэргийн" хохирогч болох..

    2023/02/01 10:25
  6. Долларын ханш 3500 төгрөгийг давлаа..

    2023/02/01 10:23
  7. Харьков хотын орон сууцны барилга дээр Оросын пуужин унажээ..

    2023/01/31 17:53
  8. Хятадын C919 нисэх онгоц 1000 гаруй захиалга авчээ..

    2023/01/31 16:47
  9. Ардчилсан намын дарга нарын хэн нь буулт хийх вэ!..

    2023/01/31 16:26
  10. Х.Нурлат эрүүл мэндийн шалтгаанаар СУЛЛАГДЖЭЭ..

    2023/01/31 14:46
  11. Ж.Сүхбаатар: Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр, шөнөгүй санаа зовж..

    2023/01/31 14:40

Онцлох мэдээ

  • Чингисийг Түрэг гарвалтай гэнэ үү?..

    2023/0201/ 10:44
  • Гадаадын хөрөнгө оруулагчийн гомдлын үг буюу “Монгол..

    2023/0201/ 10:38
  • Санхүүгийн цахим залиланд өртөж, "эзэнгүй хэргийн" хохирогч..

    2023/0201/ 10:25
Copyright © 2022. Undesniimedee.mn - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Авторизация

Войти через соц. сети

или

Восстановление пароля

Регистрация на сайте