Menu
  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Видео
  • Фото
  • Нийтлэл
  • Бусад
  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Видео
  • Фото
  • Нийтлэл
  • Бусад
Шар мэдээ / Мэдээ мэдээлэл

#BigLIFEforLilTHUGE хандивын аянд нэгдэхийг уриалж байна

2021/09/24 12:37 0 482 Хэвлэх


“Одоо” “Хавар” “Анзаарахгүй” зэрэг дуунуудаараа сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн реппер, ая зохиогч, продюсер Lil Thug-E нь цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байна. Энэ өвчин нь Монголдоо эмчлэгдэх боломжгүй байгаа бөгөөд маш яаралтайгаар чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг нэн даруй хийх шаардлагатай байгаа юм.

Г.Төгөлдөр (Lil Thug-E) нь уран бүтээлийнхээ үг болон аяыг өөрөө гардан бүтээж, доторх ертөнцөө бүхэлд нь тольдон харуулсан хурц шийдэмгий үгс, сэтгэлийн гүнээс нь ундран гарах уран яруу шүлгээрээ сонсогч түмний зүрх сэтгэлд шууд хүрсээр ирсэн нь урлагийн ертөнцөд цоо шинэ өнгө төрхийг нэмсэн билээ. Үүгээр ч зогсохгүй олон арван хамтлаг дуучдын хит уран бүтээлийн аяыг бүтээн туурвиж, орчин цагийн хөгжмийн өнгө төрхийг 29-хөн насандаа тодорхойлж яваа нь цаашид Монголын урлагийн ертөнцөд нэгэн өөрийн гэсэн шинэ урсгалын эхлэлийг тавиад байгаа юм.   
Гэвч цусны хорт хавдар гэх энэхүү хүнд аюулт өвчин нь залуу насыг үл харгалзан Lil Thug-E-г тойрч гарсангүй, цаг үеийн хүнд хэцүү байдалтай зэрэгцэн бид бүхний өмнө тулгаран ирлээ. 
Өнөөдөр дэлхий дахинд цусны хорт хавдар нь нэн хүнд өвчинд тооцогдож байгаа хэдий ч олон улсын хэмжээнд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлгэснээр энэхүү өвчин нь эмчлэгдэх боломжтой нь батлагдсан юм.
Түүний эмчилгээний төлбөр нь эхний байдлаар нийт 650,000,000 төгрөг болох бөгөөд найз нөхөд, гэр бүл, хип хопын ертөнц, Монголын ард түмнээсээ цуглуулах #BigLIFEforLilTHUGE хандивын аянд нэгдэхийг уриалж байна. 
Lil Thug-E эрүүл болж, олон уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзаж байх хувьтай хүн гэдэгт бид итгэж байна. 
 
OFFICIAL FACEBOOK PAGE: Big Life for Lil Thug-E OFFICIAL INSTAGRAM: @biglifeforlilthuge ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК- 5163496119 /Л.ГАНЧИМЭГ/


скачать dle 12.0


Ангилалын бусад мэдээ

Цагдаа нар Бритни Спирсийн гэрээс түүний анхны..

2022/06/11 17:56

#BigLIFEforLilTHUGE хандивын аянд нэгдэхийг..

2021/09/24 12:37

Дуучин Үүрээ хоёр хүүхдийн ээж болжээ..

2021/07/23 12:48

Наро банчэн гэгээнтний ханилсан бүсгүйтэй танилц..

2021/04/20 18:17

Г.Сарангэрэл хар тамхины хэргээр дахин..

2021/03/30 09:19

Жүжигчин А.Энхжингийн зургийн учир тайлагдлаа..

2021/03/01 21:31

Шинэ мэдээ

  1. Сүүлийн 1 жилд гадаад худалдааны эргэлт 30 хувиар өсчээ..

    Эдийн засаг
  2. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээр..

    2022/08/08 13:11
  3. ГОЛОМТ БАНК: Тендерийн нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна..

    2022/08/08 13:03
  4. Нотлох баримт хуурамчаар үйлдэж 1.2 сая төгрөг завшсан этгээдүүдэд..

    2022/08/08 10:49
  5. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийх айлчлал..

    2022/08/08 10:31
  6. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ..

    2022/08/08 10:25
  7. Автомашины үнэ 30-40 хувиар нэмэгдэв..

    2022/08/08 10:11
  8. АСЕАН-ы эцсийн баримт бичгийг батлахад хүндрэлтэй байгааг мэдэгдэв..

    2022/08/08 10:03
  9. Хятад, Европын төмөр замын ачаа тээвэрлэлт нэмэгджээ..

    2022/08/08 10:02
  10. Ван И гэж хэн бэ?..

    2022/08/08 09:57
  11. БНСУ-д суралцдаг оюутнуудад зориулсан ЮнионПэй картын урамшуулал..

    2022/08/08 09:54

Онцлох мэдээ

  • Х.Нямбаатар: Туурга тусгаар, бүрэн эрхт улсын төв талбайд..

    2022/0805/ 19:21
  • Монголын анхны PRO загварын ухаалаг гар утас худалдаанд..

    2022/0805/ 18:38
  • Парламентын Бүгд Найрамдах Монгол Улс..

    2022/0805/ 18:31
Copyright © 2022. Undesniimedee.mn - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Авторизация

Войти через соц. сети

или

Восстановление пароля

Регистрация на сайте