Menu
  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Видео
  • Фото
  • Нийтлэл
  • Бусад
  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Видео
  • Фото
  • Нийтлэл
  • Бусад
Нийгэм / Фото

Улсын бүртгэлийн байгууллага өөрийн нэрэмжит төгөлтэй боллоо

2020/10/18 10:51 0 870 Хэвлэх
Нийслэлийн Туул голын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагын хамт олон өнөөдөр /2020.10.17/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, өөрийн нэрэмжит төгөлтэй боллоо.
Энэхүү арга хэмжээнд УБЕГ-ын дэд дарга Г.Билгүүн тэргүүтэй газар, хэлтсийн дарга, албан хаагчид оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 0,5 га газарт ундны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор эхний ээлжинд 50 ширхэг чацаргана, 50 ширхэг монос модны суулгацыг тарьж нийслэлийн ногоон байгууламж, ногоон ирээдүйд хувь нэмрээ оруулцгаалаа. Уг газрыг Улсын бүртгэлийн байгууллагын нэрэмжит төгөлөөр нэрийдэх бөгөөд нийт 500 ширхэг суулгац суулгахаар төлөвлөсөн аж.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа ба тус хугацаанд тал газрыг ойжуулан цэцэглүүлсэн монголын анхны томоохон төсөл юм. Тус хүрээлэнд өнөөдрийн байдлаар нийт 139,717 мод тарьсан бөгөөд нийт тарьсан мод, бут, сөөг 98,5 хувийн ургалттай байна.
Ташрамд дурдахад, Улсын бүртгэлийн байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ой, мөн Улсын бүртгэлийн байгууллагын ажилтны өдөр энэ оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тохиож буйтай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Шилдэг илтгэл”-ийн уралдаан, улсын бүртгэлийн байгууллагын нийт 1200 гаруй албан хаагчдын дунд дөрвөн төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээн, “Улсын бүртгэл-80 жил” аян зэрэг хэд хэдэн ажил зохион байгуулан ажиллаж байна.












скачать dle 12.0


Ангилалын бусад мэдээ

ГОЛОМТ БАНК: Тендерийн нээлттэй сонгон..

2022/08/08 13:03

Он гарсаар нийт 71 удаагийн усны осол гарч, 69..

2022/08/03 16:30

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хийлдэг завь хөмөрч, бага насны..

2022/08/03 12:19

Сайжруулсан түлшний зүүн бүсийн үйлдвэр өнөөдрөөс..

2022/08/01 10:24

Улаанбаатарт үүлэрхэг, дуу цахилгаантай аадар..

2022/07/28 10:39

Улаанбадрахын малыг "алсан" гэх селений стандарт..

2022/07/18 14:00

Шинэ мэдээ

  1. Өмнөговь аймагт "Элсний баяр" болно..

    Мэдээ мэдээлэл
  2. Сүүлийн 1 жилд гадаад худалдааны эргэлт 30 хувиар өсчээ..

    2022/08/08 16:47
  3. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээр..

    2022/08/08 13:11
  4. ГОЛОМТ БАНК: Тендерийн нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна..

    2022/08/08 13:03
  5. Нотлох баримт хуурамчаар үйлдэж 1.2 сая төгрөг завшсан этгээдүүдэд..

    2022/08/08 10:49
  6. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийх айлчлал..

    2022/08/08 10:31
  7. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ..

    2022/08/08 10:25
  8. Автомашины үнэ 30-40 хувиар нэмэгдэв..

    2022/08/08 10:11
  9. АСЕАН-ы эцсийн баримт бичгийг батлахад хүндрэлтэй байгааг мэдэгдэв..

    2022/08/08 10:03
  10. Хятад, Европын төмөр замын ачаа тээвэрлэлт нэмэгджээ..

    2022/08/08 10:02
  11. Ван И гэж хэн бэ?..

    2022/08/08 09:57

Онцлох мэдээ

  • Х.Нямбаатар: Туурга тусгаар, бүрэн эрхт улсын төв талбайд..

    2022/0805/ 19:21
  • Монголын анхны PRO загварын ухаалаг гар утас худалдаанд..

    2022/0805/ 18:38
  • Парламентын Бүгд Найрамдах Монгол Улс..

    2022/0805/ 18:31
Copyright © 2022. Undesniimedee.mn - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Авторизация

Войти через соц. сети

или

Восстановление пароля

Регистрация на сайте